Баталгаажуулалт

Label Requirement

Олон улсын болон үндэсний стандарт шаардлагад нийцэж Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тус хорооноос баталгаажуулалтын тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгоно.


Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид нь баталгаажуулалтад хамрагдан, холбогдох стандартын шаардлагыг хангаж баталгаажсан тохирлын гэрчилгээтэй тоног төхөөрөмждөө Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам”, “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг хэрэглэх заавар”-ын дагуу тохирлын тэмдэг хэрэглэнэ.