Баталгаажуулалт

Баталгаажуулалт

Зөвхөн мэргэжлийн байгууллагаар баталгаажсан, баталгаажуулалтын гэрчилгээ олгогдсон бүтээгдэхүүн л зах зээлд чөлөөтэй хүрч чадна. Баталгаажуулалт нь тухайн бүтээгдэхүүн холбогдох журам, техникийн болон аюулгүй байдлын хамгийн наад захын шаардлагыг хангаж байгааг илтгэнэ. Ерөнхийдөө баталгаажуулалт нь тухайн бүтээгдэхүүнийг тухайлсан улсад зарагдаж эхлэхээс өмнө шаардлагатай болдог бөгөөд тухайн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага улс улсад өөр байдаг.  

 

ТАНД Монголын баталгаажуулалтын түргэн шуурхай, чанартай, хямд үйлчилгээ шаардлагатай байна уу? 

 

Бид таны баталгаажуулалтын Монгол дахь хамтран ажиллагч байгууллага байх болно!

  • Баталгаажуулалтын салбарт ажилласан олон жилийн туршлага. 
  • Мэргэжлийн болон төрийн байгууллагатай сайн харилцаа холбоотой. 
  • Олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлага, сайн харилцагчийн үйлчилгээ.
  • Dekra, 7Layers, SGS, Product Compliance Specialists, Phoenix, IB-Lenhardt зэрэг 20 гаран олон улсын баталгаажуулалтын байгууллага, лабораторитой хамтран ажиллаж байна. 
  • Hyundai, Porche, Audi, Jaguar Land Rover, Roche зэрэг 20 гаран байгууллагын Монгол дахь баталгаажуулалтын түншээр ажиллаж байна. 
  •  Ай Саппорт ХХК нь Улаанбаатар хотод байрладаг.  

 

Баталгаажуулалт хийхийн ач холбогдол

  • Бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах
  • Хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах
  • Оригинал бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
  • Стандартад нийцсэн байгаль орчинд хор хөнөөлгүй
  • Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах
  • Радио холбооны тоног төхөөрөмжийн ажиллах давтамж, гаралтын чадал нь холбогдох зохицуулалтын болон үндэсний давтамж хуваарилалтад нийцсэн үндсэн сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй байх
  • Стандартын дагуу тоног төхөөрөмжүүдийг сонгох
  • Стандартын дагуу радио долгионы цацаргалтын хэм хэмжээг тогтоох

 

Баталгаажуулалтын үе шат

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ авахаар хүсэлт гаргагч нь ХХЗХ-ны “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-д заасны дагуу өргөдлийн маягтыг бүрэн бөглөн, уг маягтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг хавсаргаж ирүүлнэ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, сорилт туршилтад хамруулах бүтээгдэхүүний дээжийг гаргуулна.

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ын дагуу өргөдлийн маягт, дагалдах материалын иж бүрдлийг шалган хүлээж авсны дараа, холбогдох албад баримт бичигт дүн шинжилгээ хийж, бүтээгдэхүүнийг сорилт туршилтад хамруулж стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжид “Тохирлын үнэлгээний тайлан, танилцуулга бичих заавар”-ын дагуу дүгнэлт, зөвлөмж танилцуулгыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх орон тооны бус “Баталгаажуулалтын үнэлгээний хороо”-ны хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Та тохирлын гэрчилгээ олгох шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд ХХЗХ-ны баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулна.

 

Баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа

Баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа нь 1-3 жил байна. 

 

Баталгаажуулалтын гэрчилгээний сунгалт 

Сунгалт хийлгэх хүсэлтийг тухайн гэрчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргана. 


Баталгаажуулалтын үнэлгээний хорооны хурал

Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх орон тооны бус “Баталгаажуулалтын үнэлгээний хороо”-ны хуралдаанаар хэлэлцүүлж баталгаажуулалтын тохирлын тэмдэг авах хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг хүргүүлнэ.

Баталгаажуулалтын үнэлгээний хорооны хурал нь сар бүрийн 2 болон 4 дэх Пүрэв гаригт болно.