Захирлын мэндчилгээ

Хүндэт харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, “Ай Саппорт” мэдээлэл технологийн компаний цахим хуудсанд тавтай морилохыг урья.

“Ай Саппорт” ХХК нь технологийн хөгжилд тулгуурлан харилцагчдынхаа мэдээлэл технологийн хэрэгцээг хангаж, тэдэнд шинэ боломжийг санал болгон үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл технологийн тэргүүлэх компани болох эрхэм зорилготойгоор ажиллаж байна.

Бизнес эрхлэгч хүн бүрд цаг хугацаа бол юугаар ч үнэлшгүй боломж байдаг. Бид танд өөрийн бизнестээ үнэт цагаа зарцуулах боломжийг бий болгож, таны сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж, таны итгэлийг хүлээсэн мэдээлэл технологийн түнш компани байх болно.

Та бүхнийг манай компаний цахим хуудсаар тухлан зочилж, бидний үйл ажиллагаатай танилцаж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх бөгөөд бид та бүхэнтэй хамтран ажиллахад хэзээд таатай байх болно.

Та бүхний цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

1. АНУ-ын Strayer-ийн их сургуулийн Мэдээлийн системийн шинжлэх ухааны магистр 
2. Компьютер техник менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр 
3. Компьютер техник менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр

1. АНУ-ын мэдээлэл технологийн компанид мэдээлэл технологийн инженерээр 2 жил 
2. АНУ-ын хуулийн компанид мэдээлэл технологийн ажилтнаар 1 жил 
3. Олон улсын байгууллага төсөлд бизнесийн зөвлөхөөр 2 жил 
4. Монголын банк санхүүгийн салбарт банкны ажилтнаар 5 жил

1. CISCO-р баталгаажсан сүлжээний мэргэжилтэн. Америкийн нэгдсэн улс. 
2. Салбарын удирдлага. Agence de Transfert de Technologie Financière, Luxembourg. 
3. Харилцагчийн үйлчилгээ болон Маркетинг. GFA Consulting Group, Hamburg, Germany. 
4. Үйл ажиллагааны удирдлага болон удирдлагын ур чадвар. GFA Consulting Group, Hamburg, Germany.