Бидний тухай

iSupport ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан мэдээлэл технологийн компани юм. Компанийг Америкийн нэгдсэн улсад мэдээлэл технологийн чиглэлээр магистрын зэрэг, Монголд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан, Америкийн нэгдсэн улсын хуулийн товчоо, мэдээлэл технологийн компаниудад мэдээлэл технологийн инженерээр, Монголын банк санхүүгийн салбарт 7 ажилласан туршлагатай инженер, эдийн засагч удирддаг.

Бид харилцагчиддаа дараах үйлчилгээг санал болгож байна. Үүнд: тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, мэдээлэл технологийн гэрээт үйлчилгээ, сервер сүлжээний удирдлага, дотно гадна кабел суурилуулалт, компьютер дагалдах хэрэгслийн худалдаа болон бусад нэмэлт туслах үйлчилгээ зэрэг болно.

 

Монголд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын зах зээлд өрсөлдөх мэдээлэл технологийн компани болох.

Технологийн хөгжилд тулгуурлан харилцагчдынхаа мэдээлэл технологийн хэрэгцээг хангаж, тэдэнд шинэ боломжийг санал болгон, үйлчилгээ үзүүлэх тэргүүлэх компани болох.

1. Харилцагчдынхаа мэдээллийн технологийн хэрэгцээг хангаж, үйлчилгээ үзүүлснээр тэдэнд өөрийн бизнестээ үнэт цагаа зарцуулах боломжийг бий болгох. 
2. Харилцагчиддаа технологийн хөгжилд тулгуурласан шинэ боломжийг санал болгох, ингэснээр тэдний ашигт ажиллагааг нэмэгдүүлэх. 
3. Харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгаж, тэдний итгэлийг хүлээсэн компани байх. 
4. Харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чандлан хадгалах найдвартай түнш компани байх.