Мэдээ

Ай Саппорт ХХК болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хамтын ажиллагаа

Ай Саппорт ХХК-иас өмгөөлөгч, хуульчдын өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан менежментийн iLaw програмын хөгжүүлэлтийг хийж байгаатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлтэй мэдээлэл солилцож хамтран ажиллахаар боллоо. 

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, шүүгчийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаарх мэдээллийг www.judcouncil.mn сайтаас авна уу. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн мэдээллийг www.judinstitute.mn сайтаас авна уу. 

Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөл нь Монгол улсын шүүхийн цахим санг хариуцан ажилладаг. Цахим сангийн талаарх мэдээллийг www.shuukh.mn сайтаас авна уу.